“Squid Game 3” долдугаар сарын шилдэг драмын жагсаалтыг тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Squid Game 3” долоодугаар сарын хамгийн нэр хүндтэй драм болжээ

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн 6-р сарын 8-наас 7-р сарын 8-ны хоорондын хугацаанд телевизийн драмуудын нэр хүндийн үнэлгээг шинэчилсэн бөгөөд уг жагсаалтыг “Squid Game 3” 7,984,003 оноогоор тэргүүлжээ.

Жагсаалтыг хэрэглэгчийн оролцоо, олон нийтийн мэдээллийн сувгаар дамжсан хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн ойлголт болон контентийн үзэлтийн түвшинг хамтатган дүгнэж гаргасан байна.

“Squid Game 3” бүтээлд холбоотой түлхүүр үгсийн шинжилгээнээс “өмнө нь байгаагүй,” “дэлхийн №1,” “Netflix” зэрэг онцлог илэрчээ. Мөн “дээд амжилт,” “ноёрхол” зэрэг өндөр үнэлгээтэй хэллэгүүд тус бүтээлийн нэр хүндийг илэрхийлж байна.

Жагсаалтын эхний таван байранд дараах драмууд багтжээ:

  1. “Squid Game 3” – 7,984,003 оноо
  2. “Our Unwritten Seoul” – 7,512,779 оноо
  3. “Mercy for None” – 6,577,924 оноо
  4. “Good Boy” – 6,266,526 оноо
  5. “For Eagle Brothers” – 3,564,205 оноо

Жагсаалтыг үргэлжлүүлэн дараах бүтээлүүд жагссан байна:

  1. “Head Over Heels”
  2. “Queen’s House”
  3. “Oh My Ghost Clients”
  4. “Our Movie”
  5. “The Haunted Palace”
  6. “Tastefully Yours”
  7. “Salon de Holmes”
  8. “The First Night with the Duke”
  9. “The Woman Who Swallowed the Sun”
  10. “Spring of Youth”
  11. “Hunter with a Scalpel”
  12. “Desperate Mrs. Seon Ju”
  13. “Taxi Driver”
  14. “Good Luck!”
  15. “Nine Puzzles”

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment