18 сая дагагчтай инфльюнсер Аштон Халл Монголд ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
18 сая дагагчтай инфльюнсер Аштон Халл Монголд ирлээ

Инстаграмд 18 сая, YouTube-д 4 сая, Facebook-д 4.2 сая дагагчтай, амьдралын хэв маягийн контентоороо алдаршсан дэлхийн хэмжээний инфльюнсер Аштон Халл өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 16-нд Монгол Улсад газардлаа.

Аштон Халл аяллынхаа хүрээнд тухайн улсын гудамж, соёл, фитнес, хоол, спорт зэрэгтэй танилцаж, богино хэмжээний видео (Reels) хэлбэрээр дагагчдадаа хүргэдэг. Тэрбээр очсон хот бүртээ гудамжинд гүйж, оршин суугчидтай уралддаг өвөрмөц контентоороо ч алдартай.

Энэ удаад тэрээр Монгол Улсад гурван өдрийн хугацаанд, долдугаар сарын 16-19-ний хооронд аялж, бичлэг хийж, дагагчдадаа монгол ахуй, хотын амьдралыг сонирхуулна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment