Олександр Усик нокаутаар ялж, хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгааллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Олександр Усик нокаутаар ялж, хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгааллаа

Украины алдарт боксчин Олександр Усик Лондон хотын Wembley Arena цэнгэлдэхэд болсон Usyk vs Dubois 2 тулаанд Их Британийн боксчин Даниел Дюбуааг тав дахь раунд-д нокаутаар ялж, WBA, WBO, WBC бүсээ амжилттай хамгааллаа. Харин Дюбуа өөрийн IBF бүсээ алдсан юм.

Тулааны явц

  • 1-р раунд: Эхний мөчөөс хурдтай өрнөсөн энэхүү тулаанд хоёр тамирчин харилцан цохилтууд солилцов. Раундын төгсгөлд Усик зүүн гараараа Дюбуаагийн эрүү рүү оновчтой хоёр цохилт хийжээ.
  • 2-р раунд: Дюбуа шууд цохилтоор эхэлсэн ч Усик биед нь хэд хэдэн хүчтэй хариу цохилт өгсөн. Раундын төгсгөлд Украин тамирчин олс руу шахан байж, толгой руу цохилт өгсөн байна.
  • 3-р раунд: Британи боксчин Усикийн толгой руу хэд хэдэн оновчтой цохилт хийсэн ч, Усик хариуд нь хоёр хүчтэй цохилтоор хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд довтолгоогоо зүүн эрүү рүү чиглүүлсээр байв.
  • 4-р раунд: Хоёр тамирчин харилцан боломж хайж, илүү болгоомжтой хандав. Усик довтлохыг оролдсон ч цөөн хэдэн биед чиглэсэн цохилтыг алдсан байна.
  • 5-р раунд: Тулааны шийдвэрлэх мөч. Усик толгой руу хэд хэдэн оновчтой цохилт хийсний дараа Дюбуааг унагасан. Хэсэг хугацааны дараа дахин бие болон толгой руу хүчтэй цохилт өгснөөр Британи боксчинг бүр мөсөн хүнд нөхцөлд оруулж, тулааныг дуусгасан юм.

Ийнхүү Олександр Усик хүнд жингийн маргаангүй дэлхийн аваргын статусаа хадгалж чадлаа. Түүний тулааны ухаалаг тактик, хурд, нарийн тооцоолсон довтолгоо нь энэ ялалтад гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment