Элон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани өөрийн шинэ үеийн Grok 4 хэлний загварыг бүх хэрэглэгчдэд үнэ төлбөргүй нээжээ. Өмнө нь энэ загварт нэвтрэх эрх зөвхөн SuperGrok болон Premium+ хэрэглэгчдэд байсан бөгөөд GPT-5 гарсны дараахан олон нийтэд хүртээмжтэй болсон байна. Grok 4 нь grok.com платформ болон мобайл аппликейшн дээр ашиглах боломжтой.
Grok 4-ийн онцлогууд:
- Илүү хурдтай ажиллах
- Хариултын нарийвчлал нэмэгдэх
- Интернет хайлтыг шууд нэгтгэх боломжтой
Тус загварыг 200 мянга гаруй график процессортой Colossus тооцооллын кластерт сургаж, ARC-AGI V2 сорилд 15.9% (Клод Opus-аас хоёр дахин өндөр) үзүүлэлттэй болжээ. Мөн Vending-Bench симулятор дээр 4,694 ам.долларын орлого “бий болгож”, хүний дундаж болон бусад өрсөлдөгч загваруудаас хол давсан байна.
Grok 4 Heavy гэх ахисан түвшний хувилбар нь олон агентын орчинд ажиллах чадвартай бөгөөд зөвхөн захиалгаар авах боломжтой. Энэ хувилбар USAMO’25 жагсаалтад тэргүүлж, Хүн төрөлхтний Сүүлчийн Шалгалтанд 50%-иас дээш амжилт үзүүлсэн нь нарийн төвөгтэй логик болон аналитик чадварыг нь нотолжээ.