Table of Contents
Хятадын “Kaiwa Technology” компани хүний үр хөврөлийг хиймэл умайд тээж, бүрэн хөгжүүлэх чадвартай робот бүтээхээр зорьж буйгаа зарлалаа.
Хиймэл умайн бүтцийн тухай
Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр энэхүү хүн дүрст роботын хэвлийн хөндийд хиймэл умай байрлах бөгөөд:
- Урагт шим тэжээлийг тусгай хоолойгоор дамжуулан хүргэх
- Амнион шингэнийг синтетик байдлаар бий болгож хамгаалах
- Жирэмсний бүх мөчлөгийг дуурайлган хөгжүүлэх
зориулалттай гэнэ.
Арилжааны хувилбар
Kaiwa Technology-ийн гүйцэтгэх захирал доктор Жан Чифэн технологийн үндсэн хэсэг нь аль хэдийн ахисан шатандаа орсон гэж мэдэгдээд, анхны арилжааны прототипийг 2026 онд 14 мянган ам.долларын үнээр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа онцолжээ.
Шүүмжлэл ба эргэлзээ
Анагаах ухааны салбарын олон мэргэжилтэн уг мэдэгдлийг болгоомжтой хүлээн авч байгаа бөгөөд компанийн хөгжүүлэлтийн нарийн ажиллагаа тодорхой бус хэвээр байна. Ялангуяа:
- Эх, ураг хоёрын хоорондын байгалийн холбоо үгүй болох
- Дааврын солилцооны орчин тасалдах
- Хууль эрх зүйн зохицуулалтын хүндрэл
зэрэг асуудлуудыг хөндөж байна.
Дэмжиж буй байр суурь
Гэсэн ч зарим шинжээчид уг санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь жирэмслэлттэй холбоотой эрсдэл, эрүүл мэндийн хүндрэлээс эмэгтэйчүүдийг чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн компани нь эрх зүйн зохицуулалтын саадыг даван туулахын тулд эрх баригчидтай харилцаа тогтоогоод эхэлсэн гэжээ.
Туршилтын түүхэн жишээ
Хиймэл умайн технологи амьтдад аль хэдийн туршигдсан байдаг. 2017 онд Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн эрдэмтэд дутуу төрсөн хургыг хиймэл амнион шингэнээр дүүргэсэн тусгай уутанд байрлуулж, хүйн хоолойгоор шим тэжээл өгч, дөрвөн долоо хоногийн турш амжилттай тээсэн билээ.
Цаашдын сорилт
Одоогийн хиймэл хэвлий нь нярайн инкубатортой төстэйгээр зөвхөн жирэмсний сүүлийн шатанд ураг дэмжих чадвартай. Харин Kaiwa Technology-ийн зорилго бол үр тогтолтоос эхлээд төрөлт хүртэлх бүх мөчлөгийг хиймэл орчинд бүрэн дуурайх юм. Энэ нь амжилттай хэрэгжвэл анагаах ухаан болон нийгмийн ёс зүйд шинэ хуудас нээх нь дамжиггүй.
2 комментария
Ийм технологи үнэхээр гайхалтай сонсогдож байна, гэхдээ бас айдас төрүүлж байна
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тус болох талтай ч хүний байгалийн холбоог орлох боломжтой эсэх нь эргэлзээтэй