Эрдэмтэд дахин ашиглах боломжтой, хайлдаггүй “вазелин мөс” бүтээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эрдэмтэд дахин ашиглах боломжтой, хайлдаггүй “вазелин мөс” бүтээлээ

Калифорнийн их сургуулийн (Дэвис) судлаачид хүнсний бүтээгдэхүүнийг шинэхэн байлгах шинэ төрлийн хөргөх материалыг бүтээжээ. “Вазелин мөс” хэмээн нэрлэгдсэн энэ материал нь 90 хувь уснаас бүрдэх бөгөөд жирийн мөсний адил хөргөх чадвартай хэрнээ хайлж шалбааг үүсгэдэггүй онцлогтой.

Шинэ бүтээлийн үндэс нь уургийн урт гинжээс бүрдэх хүнсний биополимер желатин бөгөөд энэ нь гэссэний дараа ч усыг хадгалдаг бичил нүхтэй бат бөх гидрогель үүсгэдэг. Ийм бүтэцтэй болох санааг судлаачид хөлдөөсөн дүпүгээс авчээ.

Туршилтаар “вазелин мөс”-ний хөргөлтийн үр ашиг нь ижил хэмжээтэй жирийн мөснийхтэй харьцуулахад 80 хувьтай тэнцдэг болохыг тогтоосон байна. Материал нь өрөөний температурт зөөлөн, уян хатан байдаг бол 0 °C-аас доош хөрөхөд мөс шиг хатууран, хүссэн хэлбэрээр үйлдвэрлэгдэх боломжтой. Ашигласны дараа зүгээр л угааж, дахин хөлдөөхөд хангалттай.

Давуу талууд:

  • Олон удаа ашиглах боломжтой
  • Био задралд ордог, байгальд ээлтэй
  • Бүтээгдэхүүнийг хайлсан усаар бохирдуулах эрсдэлгүй
  • Хөрсөнд бордоо шиг эерэг нөлөө үзүүлдэг (улаан лоолийн ургалтыг дэмжсэн туршилт хийгджээ)

Анхлан загас боловсруулах салбарт ашиглахаар төлөвлөсөн боловч хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, биотехнологийн дээж, цаашлаад сансрын нислэгийн аюулгүй хөргөлтийн шийдэлд хүртэл өргөн хэрэглэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Хэдийгээр уг технологи патентлагдсан ч арилжаанд нэвтрүүлэхийн тулд зах зээлийн судалгаа, үйлдвэрлэлийн туршилт шаардлагатай. Судалгааны баг цаашид шар буурцаг зэрэг ургамлын уургийг ашиглан “вазелин мөс”-ийг илүү хямд, экологийн хувьд бүр ээлтэй болгохоор ажиллаж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй