Ц.Санжаачойпэлийг дахин 1 сар цагдан хорих шийдвэр гаргав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ц.Санжаачойпэлийг дахин 1 сар цагдан хорих шийдвэр гаргав

2025 оны наймдугаар сарын 27-нд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг дахин 1 сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Өмнө нь наймдугаар сарын 21-нд түүнийг сулласан байсан ч прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянан үзээд “цагдан хорих үндэслэл арилаагүй” гэж үзэж, шүүгчийн захирамжийг өөрчилсөн байна.

Хэргийг сануулбал:

  • 7 сарын 19-нд Хүүхдийн 100 орчимд Д.С хохирогчийн биед халдсан хэрэгт Ц.Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Б.Амарсайхан нар холбогдсон.
  • 7 сарын 23-нд гурван залууг 30 хоног цагдан хорьсон.
  • 8 сарын 12-нд Ц.Санжаачойпэлийг сулласан.
  • 8 сарын 15-нд сулласан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хорьсон.
  • 8 сарын 21-нд шүүх түүнийг хорих шаардлагагүй гэж үзсэн.
  • 8 сарын 27-нд дахин хорих шийдвэрийг баталгаажуулсан.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй