Тарваган тахлын дэгдэлт: Хөвсгөлд нэг хүн нас барж, 22 хүн өвчилсөн нь батлагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тарваган тахлын дэгдэлт: Хөвсгөлд нэг хүн нас барж, 22 хүн өвчилсөн нь батлагдлаа

Өнөөдөр (2025.09.08) Эрүүл мэндийн яамнаас тарваган тахлын халдварын нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл өглөө. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан бол хоёр дахь нь эдгэрсэн байна. Батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарлаж, үүнээс 35 хүнээс авсан шинжилгээгээр 22 нь эерэг гарч, хоёр хүнд өвчний шинж тэмдэг илэрчээ.

Мөн 41 эрүүл мэндийн ажилтан, 55 гэр бүл, ойрын хавьтлыг тусгаарлаад байна. Сэжигтэй 20 хүнийг хяналтдаа авсан талаар мэдээлжээ.

Энэ өвчин дөрөвдүгээр сараас хойш идэвхжиж, есдүгээр сард оргилдоо хүрч, аравдугаар сарын дунд үеэс намжмал болох хандлагатай. Монгол улсын 17 аймаг, 137 сумын газарт буюу нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь нь тарваган тахлын голомттой бүсэд багтдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд 31 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралтын хэмжээ 35 хувьтай байсан. 2020 онд хамгийн олон халдвар тавигдаж, зургаан хүн өвчилж, хамгийн өндөр нас баралттай жил болжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Хөвсгөл аймгийн хүсэлтийн дагуу халдвар гарсан бүсийг 2025 оны 9-р сарын 8-15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүний хүрээнд:

  • Мөрөн болон Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллеж, спорт, соёл, урлаг, олон нийтийн үйл ажиллагааг 9-р сарын 7-ны 23:00 цагаас 14-ний 23:00 цаг хүртэл бүрэн хориглолтод оруулжээ.
  • Түүнчлэн сумдаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
  • Сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй