Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байсан бөгөөд аврагчид цаг алдалгүй ирж амь насыг нь аварсан байна.
Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, есдүгээр сарын 25-ны өдрийн 23:22 цагт “Энхтайваны гүүрэн дээр эмэгтэй хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн А. (37 настай, эмэгтэй) нь архи хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсан байна. Аврагчид 12 минут ажилласны эцэст түүнийг аюулгүй буулгаж, эсэн мэнд Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Энэ тохиолдол нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор хүн өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулж болзошгүйг харуулж байгаа бөгөөд мэргэжилтнүүд архи хэтрүүлэн хэрэглэх нь ноцтой сөрөг үр дагавартайг дахин анхааруулж байна.