Big Data: Цагдаагийн байгууллагын шийдвэр гаргалтад шинэ шат

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг BIG DATA технологи ашиглан хийх боломжтой боллоо

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа Big Data технологийг нэвтрүүлснээр мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах орчин бүрдэж байна. Энэхүү технологи нь мэдлэгийн санг цогц байдлаар бүрдүүлж, хиймэл оюун ухааны шийдлүүдийн тусламжтайгаар бодлого тодорхойлох, төлөвлөлт хийх, арга хэмжээ хэрэгжүүлэхдээ илүү нарийн тооцоо, хурдтай ажиллагааг хангах зорилготой.

Big Data ашигласнаар:

  • Өгөгдлийг оновчтой ангилан төвлөрүүлэх
  • Аналитик загваруудыг хөгжүүлэх
  • Мэдээлэлд тулгуурласан цахим шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Энэ нь цагдаагийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна бодит мэдээлэлд үндэслэн илүү оновчтой, шуурхай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Даир 26 сентября, 2025 - 15:49

Технологи нийгэмд хэрэгтэй чиглэлд ашиглагдаж байгаад баяртай байна

Reply
Нукдан 26 сентября, 2025 - 16:11

Хэрэв зөв ашиглавал гэмт хэрэг багасах болов уу

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй