“Монгол хаан” жүжиг Японд Монголын соёлыг сурталчиллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японд Монгол хаан

Аравдугаар сарын 10–26-нд Токио, Нагоя хотуудад тоглогдох гэж буй “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид эх орноо сурталчлах ажлынхаа хүрээнд Японд зохион байгуулагдсан аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээнд оролцов.

Энэ сарын 25–28-нд Аичи мужийн Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон Японы аялал жуулчлалын экспо (JATA)-д дэлхийн 130 улс, бүс нутгаас болон Японы 47 муж аймгаас нийт 1,310 гаруй байгууллага оролцож, 150 мянга орчим хүн зочилжээ.

Экспогийн үеэр жүжгийн багийнхан Монголын уламжлалт хувцас, бүжиг, хөгжим, урлагийн өв соёлыг олон орны жуулчид, мэргэжилтнүүдэд таниулан сонирхуулсан байна. “Монгол хаан” жүжиг нь өмнө нь Лондон, Сингапурт нийт 70 мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулж байсан бол энэ удаад анх удаа Японы тайзнаа гарах гэж байгаа юм.

Одоогийн байдлаар тасалбарын борлуулалт өндөр хувьтай байгаа бөгөөд энэхүү тоглолт нь Монголын соёлыг олон улсад таниулах томоохон алхам болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй