Өнгөрсөн долоо хоногт 12 хүн амиа алдах хэрэг бүртгэгджээ

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Medee.news

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногийн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг танилцууллаа.

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 92,264 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд орсон бол зөвхөн өнгөрсөн долоо хоногт 652 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл дараах байдалтай байна:

  • Хүний амь насыг хохироосон: 12 хэрэг
  • Бусдын биед халдаж хохирол учруулсан: 274 хэрэг
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг: 19 хэрэг
  • Өмчлөх эрхийн эсрэг: 179 хэрэг
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг: 7 хэрэг
  • Хүрээлэн буй орчны эсрэг: 13 хэрэг
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг: 130 хэрэг
  • Бусад төрлийн гэмт хэрэг: 10

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Есудер 7 октября, 2025 - 15:29

Үнэхээр гунигтай мэдээ байна, тайван нойрсог

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй