Tesla-ийн Optimus робот хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг өөрчилнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Optimus

Tesla компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх шинэ үеийг эхлүүлэхээр Optimus нэртэй хүн дүрст робот бүтээжээ. Энэхүү робот нь хамгийн орчин үеийн технологийн шийдлүүдийн нэг бөгөөд ор дэр засах, хувцас эвхэх, аяга таваг угаах зэрэг гэрийн ажлыг гүйцэтгэх чадвартай юм. Ингэснээр асран хамгаалагчдын ачааллыг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд тусална.

Гар хөлийн хөдөлгөөний сааталтай хүмүүст хүнд зүйл өргөх, зөөх зэрэг ажлыг хийж өгөх боломжтой бөгөөд тэргэнцэртэй хүмүүсийн өдөр тутмын ажилд илүү тохиромжтой болохыг инженерүүд онцолжээ. Сонсгол, хараа, оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулан текстээр харилцах, харааны заавар өгөх зэрэг функцтэй байна. Тайван, эелдэг хоолойгоор ярих системтэй энэ робот танин мэдэхүйн дэмжлэг үзүүлэхээр бүтээгджээ. Мэргэжилтнүүд уг роботыг «хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, боломж, бие даасан байдлыг дэмжих нийгмийн шинэ соёлыг бүтээх болно» хэмээн үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамж авч амьдрах бус, хөдөлмөрийн орчинг сайжруулах бодлогыг дэлхий нийтээр баримталж ирсэн билээ. Тэднийг нийгмийн амьдралд илүү оролцуулах, хөдөлмөрийн нөхцөлийг дэмжихэд түлхүү анхаарал хандуулж байгаа юм.

Optimus роботыг ашиглах боломжууд:

  • Ор дэр засах, хувцас эвхэх, аяга таваг угаах зэрэг гэрийн ажил
  • Хүнд зүйл өргөх, зөөх
  • Текстээр харилцах, харааны заавар өгөх
  • Тайван хоолойгоор ярих, танин мэдэхүйн дэмжлэг үзүүлэх

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй