“Physical Asia” Тэмцээний Австралийн Оролцогч Дом Томассо Монголд Ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дом Томассо

Азийн орнуудын багуудын дунд өрсөлдүүлсэн “Physical Asia” шоу нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт амжилттай цацагдаж дууссан билээ. Уг тэмцээнд БНСУ-ын баг түрүүлж, Монголын баг хоёрдугаар байр эзэлсэн юм.

Шоу нэвтрүүлгийн оролцогчдоос аль хэдийн Монголд ирээд байгаа хүн бол түрүүлсэн БНСУ-ын багийн гишүүн, үндэсний бөхийн тамирчин Жан Ин Шил юм. Тэгвэл үзэгчдийн анхаарлыг ихээр татсан нэгэн оролцогч болох, Австралийн багт багтаж өрсөлдсөн паркурчин Дом Томассо мөн Монголд ирэхээр болжээ.

Дом Томассо

Тэрээр Токио хотоос Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирж байгаа тухай мэдээллээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан фенүүдтэйгээ хуваалцсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй