Монголын рок, поп урлагийн нэр хүндтэй төлөөлөгч, Зууны манлай дуучин Б.Сарантуяа энэ зун “Хайрын бурхан” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тэрээр 16 настайдаа рок, поп урлагийн тайзнаа гарч, “Мөнгөн харандаа” хамтлагаас уран бүтээлийнхээ эхлэлийг тавьсан байна. Үүнээс хойш өнгөрсөн 40 жилийн хугацаанд 600 гаруй дууг дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучдын нэгээр нэрлэгдэж иржээ.
Мөн тэрээр эх орондоо таван удаа, харин гадаадын арав гаруй улсын 20 хотод бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан арвин туршлагатай уран бүтээлч юм.
Энэ удаагийн “Хайрын бурхан” тоглолт зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдсон байна.
Тоглолтын тасалбарыг
https://eventx.mn/event/1844
https://www.portal.mn/events/hairin-burhan
https://ticket.mn/event/3008
https://shoppy.mn/products/khairiin-burkhan-260606 -нээс авах боломжтой юм.
