Дэлхийн хамгийн жижиг морь олдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Пумукель

Германы 52.6 см өндөртэй морийг дэлхийн хамгийн намхан морь хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Medee.news-ийн дамжуулснаар, энэ тухай «Гиннесийн рекордын ном»-ын цахим хуудсанд мэдээлсэн байна.

Пумукель хэмээх нэртэй энэ морийг дэлхийн хамгийн жижиг морь хэмээн бүртгэсэн. Тэрээр өмнөх рекорд эзэмшигч болох Польшийн Бомбель нэртэй морины өндрөөс 4 см-ээр намхан аж. Багахан өндрийнхөө ачаар Пумукель алдар нэрийг олж, саяхан «Гиннесийн рекордын ном»-ын бусад рекорд эзэмшигчдэд гэрчилгээ гардуулах ёслолд оролцжээ.

Хамгийн жижиг морины эзэн Карола Вайдеманн ярихдаа, 2020 онд Пумукелийг эмнэлгийн тусламж шаардлагатай морь хайж явсан найз нь олсон гэв. Тэр үед Пумукель таван сартай байсан бөгөөд өндөр нь 47 см байжээ. «Би түүнийг харахаар очиж, үнэхээр цочирдсон. Ийм жижиг морь хэзээ ч харж байгаагүй» гэж Герман эмэгтэй ярьсан.

Тэрээр мөн түүний гэрийн тэжээмэл амьтныг тусгайлан үржүүлээгүй, харин түүний хэмжээ нь «байгалийн өвөрмөц тохиолдол»-ын үр дүн болсон гэдгийг тэмдэглэжээ. Намхан өндөртэй хэдий ч Пумукель хэвийн хэмжээтэй морьдын дунд маш сайн биеэ авч явдаг бөгөөд эзэндээ ферм дээр нь тусалдаг байна. Ажлынхаа хариуд тэрээр лууван, алим авдаг.

«Тэр маш энхрий, хүүхдүүдтэй сайн харьцдаг бөгөөд илүүлэхэд маш их дуртай» гэж Вайдеманн хэлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй