Table of Contents
Урьдчилсан үзвэрээр Disney-ийн рекордын ард хоёрт бичигдлээ
“Disney”-ийн бүтээл “Zootopia 2” анимейшн кино мягмар гарагийн урьдчилсан үзвэрээрээ 10.2 сая ам.долларын орлого төвлөрүүлж, “Disney Animation Studios”-ийн түүхэнд урьдчилсан орлогоороо хоёрт орсон бүтээл болжээ.
Талархлын баярын амралтаар үлэмж орлого олох төлөвтэй
Бокс оффисын шинжээчдийн урьдчилсан тооцоогоор тус кино АНУ-ын Талархлын баярын тав хоногийн үеэр 135–150 сая ам.долларын орлого олох боломжтой гэж үзэж байна.
Энэ дүн нь өнгөрсөн жил яг адил үед нээлтээ хийсэн “Moana 2” киноны 225.4 сая ам.долларын амжилтаас нэлээд доогуур байгаа ч сүүлийн саруудад сул байсан тасалбарын зах зээлд мэдэгдэхүйц сэргэлт авчирна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Зах зээлд тохируулсан нээлтийн стратеги
“Comscore”-ийн зах зээлийн чиг хандлагын албаны тэргүүн Пол Дергарабедианы хэлснээр, “Zootopia 2” нь нээлтийн өдрөө оновчтой сонгосон, олон нийтэд хэдийнэ танил болсон брэнд байгаагийн зэрэгцээ гэр бүл бүхэлдээ үзэхэд тохирсон PG ангилал авсан нь орлогоо нэмэгдүүлэх томоохон давуу тал болж байна.
“Wicked: For Good” хүчтэй өрсөлдөгч хэвээр
Үүнтэй зэрэгцэн “Universal”-ийн бүтээл “Wicked: For Good” ч мөн үзэгчдийг хүчтэй татаж буй өрсөлдөгчдийн нэг хэвээр байна. Тус кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээсээ хойш хэдийнэ 147 сая ам.долларын орлого олсон бөгөөд Талархлын баярын өдрүүдэд нэмж 80–100 сая ам.доллар цуглуулах хүлээлттэй байгаа аж.
2 комментария
Disney үнэхээр хит хийхдээ гаргууд юм аа
Трейлерийг нь харсан, үнэхээр хөөрхөн болсон санагдсан