Оксфордын англи хэлний толь бичиг «rage bait» (шууд орчуулбал – уур хилэнгийн өгөөш) хэмээх нэр үгийг 2025 оны үгээр нэрлэжээ.
Medee.news-ийн дамжуулснаар, энэ тухай Оксфордын Их Сургуулийн Хэвлэлийн Газар (Oxford University Press — OUP) өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Тус хэвлэлийн газар энэхүү үг нь «2025 оны үймээн самууныг төгс нэгтгэн дүгнэсэн» гэдгийг онцолжээ. Толь бичиг «rage bait»-ийг «Тухайн вэб хуудас эсвэл нийгмийн сүлжээн дэх хандалт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ихэвчлэн өдөөн хатгасан эсвэл доромжилсон элементүүдийг ашиглан, тусгайлан уур хилэн эсвэл дургүйцлийг төрүүлэх зорилгоор бүтээгдсэн онлайн контент» хэмээн тодорхойлсон байна.
OUP нь уг үгний алдартай болсныг интернет хэрэглээ илүү ухамсартай болсонтой холбон тайлбарлажээ. Хэвлэлийн газрын үзэж байгаагаар, үүнтэй зэрэгцэн анхаарал татахыг хүсдэг өдөөн хатгагчдын тоо нэмэгдсэн байна.
Өнгөрсөн жил Оксфордын толь бичиг «brain rot» (тархины ялзрал) гэсэн үгийг оны үгээр сонгосон билээ.