Олон нийтийн дунд Жазз Наагий хэмээгддэг, уран бүтээлч дуучин Наагий шинэ жилийн баярын жагсаалтад өнгө нэмэхүйц шинэхэн дууны клипээ цацлаа. Тэрээр энэ удаад дуучин Жожо-той хамтран уран бүтээл хийсэн нь сонсогчдын талархлыг хүлээж, эерэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.
«БАЯРЫН ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ» дууны тухай
Тун удахгүй шинэ оноо угтах энэ баярын өдрүүдэд уг шинэ дуу нь өдөртөө хэд хэд сонсох хит дууны жагсаалтын дээгүүрт бичигдэж эхэлсэн тухай мэдээлэл байна.
- Дууны нэр: «БАЯРЫН ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ»
- Хамтран дуулсан: Дуучин Наагий болон Жожо
- Зохиосон: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн (МУУГЗ) Г.Пүрэвдорж
Авьяаслаг хоёр дуучны хамтарсан энэхүү уран бүтээл нь шинэ жилийн уур амьсгалыг хөг аяс, дулаан мэдрэмжээр дүүргэж, фэнүүдийнх нь сэтгэлд хүрсэн бүтээл болжээ.