АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн Хатагтай Меланиа нар Цагаан ордны өмнөд талын цэцэрлэгт хүрээлэнд Зул сарын баярын гацуурын гэрлийг асаалаа.
Уг гацуурыг Виржиниа мужаас авчирсан бөгөөд үндэсний уралдаанд ялсан фермд гацуур мод дамжуулах эрх олгогдсон юм.
Америкийн Ерөнхийлөгч ирэхээс өмнө арга хэмжээний зочдыг Америкийн эстрадын одод хөгжөөжээ.
АНУ-д Зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэдэг. Энэхүү ёслол нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд 1923 онд Калвин Кулидж анх Зул сарын гацуурын гэрлийг асааж байжээ.