Хятад эцэг эхчүүд хиймэл оюун ухааны бичлэг ашиглан хүүхдүүдээ гэрлүүлэхийг оролдож байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадад эцэг эхчүүд хиймэл оюун ухааны дүрс бичлэгийн тусламжтайгаар хүүхдээ хүчээр гэрлүүлэхийг оролдож байна

Хятадад гэрлэж, хүүхэд төрүүлээгүйдээ харамсаж буй ганц бие эмэгтэйчүүдийн дүрс бүхий хиймэл оюун ухааны (AI) бичлэгүүд түгэх боллоо. Эцэг эхчүүд эдгээр бичлэгийг ашиглан хүүхдүүдээ гэр бүл зохиоход нь шахалт үзүүлж байгаа тухай South China Morning Post сонинд бичжээ.

Уг бичлэгүүдийг хиймэл оюун ухаанаар үүсгэсэн гэдгийг тодорхой тэмдэглэсэн байдаг ч зарим хэрэглэгчид ийм агуулгатай видео илүү олон байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэд үүнийг “бодлогогүй залуучуудад зориулсан боловсролын чухал хэрэгсэл” хэмээн тодорхойлжээ. Харин залуучууд ийм контентыг егөөдөн хүлээж авч байгаа бөгөөд бодит амьдрал дээр ганц бие эмэгтэйчүүд гэр бүлд эрүүл мэнд, хүч чадлаа зарцуулдаггүй тул хамаагүй дээр харагддаг, чөлөөт цагаа өөртөө зориулдаг гэж тайлбарлаж байна.

Зарим хэрэглэгчид ийм төрлийн видео нь ганц бие эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн түгшүүр үүсгэж болзошгүйг сануулжээ. Тэдний үзэж буйгаар эцэг эхчүүд видеог хэрхэн бүтээсэнд бус, харин түүний агуулгад л анхаарч хүүхдүүд рүүгээ илгээдэг байна.

Хятад улсад 2024 онд 6.1 сая шинэ гэрлэлт бүртгэгдсэн нь 1980 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон бол төрөлтийн тоо 9.54 саяд хүрчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй