“Оушений 14 найз” кинонд Брэд Питт, Мэтт Деймон, Жулия Робертс нар эргэн ирнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Брэд Питт, Мэтт Деймон, Джулия Робертс

“Оушений 14 найз” нэртэй шинэ ангид тус цувралын эхний гурван ангийн гол дүрүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор болжээ. Жорж Клуни, Брэд Питт нараас гадна Мэтт Деймон, Жулия Робертс болон Дон Чидл нар дүрүүдээ дахин бүтээхээр болсныг Жорж Клуни Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа баталсан байна.

Киноны зураг авалтыг 2026 оны 10 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Жорж Клуни энэхүү бүтээлийг зөвхөн үзэгчдийн дурсамжийг сэргээх зорилгоор хийхийг хүсэхгүй байгаагаа онцолжээ. Зохиолчид “залуу насаа үдсэн, эрч хүч нь харьсан” хүмүүс хэрхэн дээрэм хийж байгааг харуулахыг зорьж байгаа бөгөөд Клуни үүндээ 1979 оны “Сайхан явах” (Красиво уйти) хэмээх настай дээрэмчдийн тухай өгүүлдэг комеди киноноос санаа авснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Уг төслийг хөгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл анх 2024 оны 9 дүгээр сард тодорхой болж, Клуни болон Питт нар эргэн ирэх нь тодорхой болсон юм. Энэхүү анги нь найруулагч Стивен Содерберггүйгээр хийгдэх анхны кино болж буйгаараа онцлогтой.

“Оушений 11 найз” франчайз 2001 онд Содербергийн найруулсан анхны ангиар эхэлж, 450 сая ам.долларын орлого олж байсан түүхтэй. Үүний дараа хоёр үргэлжлэл анги дэлгэцнээ гарч, 2018 онд эмэгтэй гол дүрүүдтэй “Оушений 8 найз” хэмээх спин-офф ангиар хүрээгээ тэлсэн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй