Rammstein хамтлагийн гишүүн Тайландад болсон концертын үеэр жуулчны нүүр рүү бялуу шиджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Rammstein

Rammstein хамтлагийн бөмбөрчин Тилль Линдеманны Тайландад хийсэн шинэ жилийн тоглолтын үеэр Оросын жуулчны нүүр рүү бялуу шидсэн хэрэг гарчээ. SHOT Telegram сувгийн мэдээлснээр, уг үйл явдал Пхукет арал дээр болсон байна.

Тилль Линдеманн болон түүний хамтлагийн тоглолт дэлхийн аялан тоглолтынх нь хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд үзэгчдийн дийлэнх нь Оросоос ирсэн амрагчид байжээ. Нэгэн жуулчны ярьснаар, тоглолт маш өндөр түвшинд болж байсан ч десерт буюу бялуунаас болж бүх зүйл баларсан байна. Хамтлагийн бөмбөрчин Жо Летц үзэгчдийн дунд байсан Орос залуугийн нүүр рүү бялуугаа хамаг хүчээрээ шиджээ.

Зарим үзэгчдэд бүр ч таагүй зүйл тохиолдсон байна. Тилль Линдеманн өөрөө савнаас болон бусад газраас загас авч үзэгчид рүү шидэж эхэлсэн бөгөөд хэд хэдэн хүн загасанд оногджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй