“Ноорог”-ийн О.Уламсайханыг хутгалсан хэрэг шүүх рүү шилжив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Ноорог”-ийн О.Уламсайханыг хутгалсан хэрэг шүүх рүү шилжив

Прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурал хараахан товлогдоогүй байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байсан “Ноорог”-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг өмнө нь гарсан. Уг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, материалыг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэв.

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр /2025.11.11/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн О.Уламсайханд 38 настай н.Доржсүрэн хутгалж, хүнд гэмтэл учруулсан гэж мэдээлэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар яллах санал хүргүүлжээ

Прокуророос н.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Одоогоор уг хэргийн шүүх хурал товлогдоогүй байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй