Их Британийн хаан III Чарльз өөрийн бага хүү хунтайж Харритай уулзахаас дахин татгалзсан тухай Daily Star хэвлэлээс иш татан мэдээллээ.
Хунтайж Харри 1-р сарын 19-нөөс 22-ны хооронд Daily Mail болон Mail on Sunday сонины эсрэг шүүх хуралд оролцохоор АНУ-аас Лондонд ирээд байгаа юм. III Чарльз хаан 1-р сарын 20-нд хорт хавдрын эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Шотландаас Лондонд ирэх ажээ. Бакингемын ордны эх сурвалжуудын мэдээлснээр, монархын ажлын хуваарьт хүүтэйгээ уулзах цаг байхгүй байна.
Тэмдэглэхэд, 2025 оны 9-р сард III Чарльз хаан Лондонд хунтайж Харритай уулзаж, цай уусан юм. Энэхүү уулзалт нь 2024 оны 2-р сараас хойшх тэдний анхны уулзалт болсон бөгөөд 55 минут үргэлжилсэн байна. Үүний дараа хунтайж Харри эцгийгээ оны сүүлээр АНУ-д хийх албан ёсны айлчлалынхаа үеэр Калифорнид зочлохыг урьсан гэх мэдээлэл бий.