Эрдэмтэд Испанийн эрэг дэх алуурчин халимнуудын гаж төрх байдалд түгшиж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Глэдис

Испани болон Португалийн эрэг орчмоор хөлөг онгоцнуудыг хөмрүүлж буй алуурчин халим-нуудын бүлгийн гаж төрх байдалд эрдэмтэд санаа зовниж байна. Эдгээр амьтад хэн ч ойлгохгүй, өөрсдийн гэсэн шинэ хэлийг боловсруулсан тухай Medee.news агентлаг The Sun хэвлэлийг иш татан мэдээллээ.

Сүргийн догшин удирдагч “Цагаан Глэдис” бусад халимнуудтайгаа өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй, дөрвөн төрлийн өвөрмөц авиа бүхий аялгуугаар харилцаж байхдаа дүрс бичлэгт үлджээ.

“Өдийг хүртэл тэднийг маш дуугүй амьтад гэж үздэг байсан. Гэвч одоо тэдний гаргаж буй авианууд бусадтай огт адилгүй болохыг бид мэдлээ. Соёлын өвийг хамгаалах талаас нь авч үзвэл энэ бол гайхалтай нээлт. Энэ нь Европын төв хэсгээс гэнэт шинэ [хүний] хэл олж илрүүлэхтэй адил юм” гэж Испанийн Халим судлал, хамгааллын байгууллагын (CIRCE) ерөнхийлөгч Рено де Стефанис мэдэгдэв.

Тэрээр нэмж хэлэхдээ, “Цагаан Глэдис”-ийн багийнхан араб болон латин хэл хоорондоо ялгаатай байдаг шиг тийм тэс өөр шинэ хэлээр ярьж байгааг онцолсон байна.

Мэдээлэлд дурдсанаар, 2020 оноос хойш энэхүү сүргийг 700 гаруй удаа харсан байна. Эдгээр амьтад Гибралтарын хоолойд хөлөг онгоцнуудыг живүүлдэг бөгөөд зөвхөн нэг жилийн дотор 70 гаруй хөлгийг хөмрүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй