АНУ-ын Род-Айленд мужийн Потакет хотод залуучуудын хоккейн тэмцээний үеэр буудалцаан болж, халдлага үйлдэгчийг оролцуулаад гурван хүн амиа алдаж, өөр гурван хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа аж.
Потакет хотын цагдаагийн дарга Тіна Гонсалвес мэдээлснээр, халдлага үйлдэгч нь 1969 онд төрсөн Роберт Дорган (Роберт Эспозито гэж бас нэрлэгддэг) байсан бөгөөд тэрээр өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Гонсалвесийн хэлснээр, уг хэрэг гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй байна.Мөрдөн байцаагчид олон арван гэрчээс мэдүүлэг авч, буудалцаан болсон Деннис М. Линчийн нэрэмжит мөсөн талбайн хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж байна. Хэргийн үеийн дүрс бичлэгээс харахад буун дуу гарах үед тоглогчид болон хөгжөөн дэмжигчид нуугдаж, амиа аврахыг хичээж байжээ.