Хэвлийгээр өвдөх зовуурьтайгаар эмнэлэгт хандсан 32 настай Хятад эр шинжилгээнийхээ хариуг хараад шоконд оржээ. Шалтгаан нь түүний арван хоёр хуруу гэдэснээс 20 жилийн өмнө залгисан мөнгөн устай халууны шил олдсон байна.
Энэ тухай “South China Morning Post” хэвлэл мэдээллээ. Халууны шилний үзүүр гэдэсний хананд шууд тулсан байсан тул гэдэс цоорох, дотуур хүчтэй цус алдах маш өндөр эрсдэлтэй байсныг эмч нар онцолжээ.
Өвчтөн хожим тайлбарлахдаа, тэрээр 12 настай байхдаа санамсаргүй байдлаар халууны шил залгисан боловч эцэг эхдээ хэлэхээс айсандаа ийнхүү 20 жил нууж явсан гэжээ.
