Senzu “Passion UA” багийн бүрэлдэхүүнд Liquid-ийн эсрэг дебютээ хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Senzu

Украины “Passion UA” багт зээлээр нэгдсэн Монгол тоглогч М.Азбаяр буюу Senzu шинэ багийнхаа өмнөөс анхны албан ёсны тоглолтоо хийх тов гарлаа. Тэрээр ирэх сарын эхээр болох “ESL Pro League” (EPL)-ийн хүрээнд дэлхийн шилдэг багуудын нэг “Liquid”-тэй тулахаар болжээ.

Энэхүү тэмцээн нь онлайн горимоор явагдах бөгөөд “Passion UA” болон Senzu нарын хувьд томоохон сорилт болох юм. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна:

Тоглолтын хугацаа: Тэмцээн 3 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд “Passion UA” баг “Liquid”-ийн эсрэг Монголын цагаар 3 дугаар сарын 3-ны өдөр тоглоно.

Тэмцээний систем: Тэмцээн “Single Elimination” буюу шууд хасагдах зарчмаар явагдах тул тоглолт бүр шийдвэрлэх ач холбогдолтой. Аваргын төлөөх тоглолт 3 дугаар сарын 5-ны өдөр болно.

Өрсөлдөгч багууд: Тус тэмцээнд “Passion UA”-аас гадна “Astralis”, “Heroic”, “paiN”, “PARIVISION” зэрэг дэлхийн чансааны шилдэг багууд аваргалахын төлөө өрсөлдөхөөр цуглаад байна.

Senzu-гийн хувьд энэ тоглолт нь түүний Европын баг дахь карьер хэрхэн эхлэхийг харуулах чухал үе юм. Тэрээр багтайгаа Германд бэлтгэл базааж байгаа бөгөөд “Liquid”-ийн эсрэг хийх тоглолт нь Монголын CS2 сонирхогчдын анхаарлын төвд байна. Мөн The MongolZ баг олон улсын тэмцээнүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй