Монгол дайчид Өмнөд Суданы иргэдийг хамгаалж, шинэ хүн эх барьж авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Суданд үүрэг гүйцэтгэж буй монгол алба хаагчид хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ

НҮБ-ын “UNMISS” ажиллагааны хүрээнд Өмнөд Суданы Абьeмном мужид үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын цэргийн баг орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тус бүс нутагт үүссэн тогтворгүй нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 14-нөөс хойш нийт 1400 гаруй иргэн монгол цэргүүдийн хамгаалалтад орж, баазад нэвтэрчээ.

Энгийн иргэдийг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд манай цэргийн баг дараах шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна:

  • Эмнэлгийн тусламж: Баазын орчимд эмнэлгийн майхан засаж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх цэгийг ажиллуулж эхэлсэн.
  • Яаралтай арга хэмжээ: Шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эрүүл мэндийн шалтгаанаар тусгаарлах шаардлагатай хүмүүсийг зохих байршилд шилжүүлсэн.
  • Эх барих ажиллагаа: Хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дунд байсан жирэмсэн эмэгтэйг баазын эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч, дэд ахлагч Д.Ууганбаяр нар гардан амаржуулж, эх нярайг эсэн мэнд эх барьж авчээ.

Монгол цэргүүд ийнхүү цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүнд нөхцөлд байгаа иргэдэд амьдрал бэлэглэж, хүмүүнлэгийн томоохон тусламж үзүүлсээр байна. Энэхүү үйл явдал нь манай энхийг сахиулагчдын ур чадвар, энэрэнгүй сэтгэлийг олон улсад дахин батлан харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй