Женнифер Лопес: Бен Аффлекаас салсны дараа өөрийгөө аз жаргалтай мэдэрч байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Жейло

Жүжигчин Бен Аффлек болон дуучин, жүжигчин Женнифер Лопес нар 20 жилийн дараа дахин учирч, гурван өдөр үргэлжилсэн сүр жавхлантай хурим хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байсан. Гэвч хосын гэрлэлт хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст тэд тус тусын замыг хөөхөөр болсон юм.

Салалтын дараах амьдралынхаа талаар Женнифер Лопес ярилцлага өгөхдөө өөрийгөө өмнөхөөсөө илүү тайван, эрх чөлөөтэй мэдэрч байгаагаа хэлжээ. Тэрбээр одоогийн үеийг амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг хэмээн тодорхойлсон байна.

Тэрээр “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ байна. Амьдралдаа анх удаа л би өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдэрч, ганцаараа байгаагаа мэдэрч байна. Энэ үнэхээр надад таалагдаж байгаа. 20 наснаасаа өмнө л ийм мэдрэмж мэдэрч байсан байх. Учир нь түүнээс хойш би үргэлж л найз залуутай байсан. Миний амьдралд үргэлж л хэн нэгэн байсан бөгөөд миний хянаж чадахгүй маш олон зүйлс байсан.” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд өөртөө хэт их шаардлага тавьж, бусдад өөрийгөө батлахыг хичээдэг байсан тухайгаа дурдсан байна. Харин одоо өөртөө илүү итгэж, өөрийгөө үнэлэх хандлагатай болсон гэдгээ онцолсон юм.

Женнифер Лопес

Женнифер Лопес салалтын дараа амьдралаа эргэцүүлэхийн тулд нэг жилийн хугацаанд ажлаасаа завсарлага авчээ. Энэ хугацаанд тэрбээр амьдралд тохиолдож буй зүйлсийг байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө тайвшруулахад анхаарсан байна.

Тэрбээр мөн одоогоор хэнтэй ч болзоогүй байгаагаа хэлээд “Одоогоор би хэнтэй ч болзоогүй байна. Одоо надад үнэхээр сайхан байгаа. Би маш их баяртай, аз жаргалтай байна. Залуу байхад энэ нь надад аймшигтай зүйл мэт санагддаг байсан. Одоо бол үгүй” гэж ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй