Америкийн нэрт жүжигчин Зои Кравиц, Британийн дуучин Гарри Стайлс нар хуримлахаар зэхэж байгаа тухай мэдээлэл барууны шар хэвлэлүүдийн нүүрийг чимж эхэллээ. The Sun хэвлэлийн мэдээлснээр, хосуудыг сүй тавьсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Саяхан тэд Лондон хотноо папарацциудын дуранд өртөхдөө дотно харилцаатай байгаагаа нуугаагүй бөгөөд энэ нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихээхэн татсан юм.
Гэхдээ анхааралтай ажиглагчдын хараанаас нэгэн чухал зүйл мултарсангүй. Өдгөө 37 настай Зои Кравицын ядам хуруунд томоохон очир эрдэнийн шигтгээтэй бөгж гялалзаж байсан нь сүй тавих үед өгдөг бөгжтэй тун төстэй байжээ. Жүжигчин бүсгүйн зүүсэн энэхүү бэлгэдэл бүхий гоёл нь 32 настай Гарри Стайлсыг түүнд гэрлэх санал тавьсан гэх цуу яриаг улам дэвэргэв.

Хосууд одоогоор энэхүү мэдээллийг албан ёсоор батлаагүй ч, үгүйсгэх алхам ч хийгээгүй байна. Ер нь тэд хувийн амьдралынхаа нарийн ширийнийг олон нийтэд дэлгээд байдаггүй төрлийн хүмүүс билээ. Тэдний харилцааны талаар 2025 оны зунаас эхлэн хэвлэлүүд идэвхтэй бичиж эхэлсэн бөгөөд алдартнууд ямар нэг тайлбар хийлгүйгээр олон нийтийн өмнө халуун дотно харилцаагаа илэрхийлсээр ирсэн юм.
Хэрэв Гарри Стайлс, Зои Кравиц нарын сүй тавьсан мэдээ үнэн бол энэ нь дуучин залуугийн хувьд анхны гэрлэлт болох юм. Харин Зои Кравицын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан туршлагатай. Тэрээр жүжигчин Карл Глусмантай 2019 оны зун хуримласан ч, 2020 оны өвөл салах өргөдлөө өгч байжээ.