Микки Руркийг түрээсийн өрнөөс нь болж Лос-Анжелес дахь гэрээс нь албадан гаргажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Микки Рурк

Холливудын нэрт жүжигчин Микки Рурк түрээсийн төлбөрийн өрөө төлөөгүйгээс болж Лос-Анжелес дахь гэрээсээ албадан нүүх шүүхийн шийдвэр сонсжээ. “Page Six” порталын олж авсан шүүхийн баримт бичигт дурдсанаар, өдгөө 73 настай жүжигчний Дексель-авеню гудамжинд түрээсэлж байсан байшинг өмчлөгчийнх нь мэдэлд буцаан шилжүүлэхээр болсон байна.

Лос-Анжелесын Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт уг шийдвэрийг гаргасан бөгөөд жүжигчин өөрөө шүүх хуралд ирээгүй бололтой. Шүүхээс өмнө нь буюу 2025 оны 12 дугаар сард Руркийг 59,100 ам.долларын түрээсийн өрөө төлөх эсвэл байшинг суллаж өгөхийг албан ёсоор шаардаж байжээ.

Микки Рурк нь “Харли Дэвидсон ба ковбой Мальборо” (1991), “Нүглийн хот” (2005), “Бөх” (2008), “Дийлдэшгүй хүмүүс” (2010) болон “Төмөр хүн 2” (2010) зэрэг киноны гол дүрээрээ дэлхийн үзэгчдэд танил болсон уран бүтээлч юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй