Америкийн нэрт дуучин Тейлор Свифт-ийн хөрөнгө 2026 он гэхэд 2 тэрбум ам.долларт хүрч өссөн талаар “Forbes” сэтгүүл мэдээллээ.
Тэрээр 2023 оны аравдугаар сард “Eras Tour” аялан тоглолтын орлого болон өөрийн хөгжмийн каталогийн үнэлгээний ачаар тэрбумтан болсон юм. Тейлор Свифт нь хөрөнгө оруулалт эсвэл бусад бизнесийн үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй зөвхөн уран бүтээл, концерт тоглолтынхоо орлогоор тэрбумтнуудын жагсаалтад багтсан анхны хөгжимчин болж байна.
Түүний нийт хөрөнгөд тоглолтын орлого болон зохиогчийн эрхийн шимтгэлээс хуримтлуулсан 800 сая орчим ам.доллар, 600 сая ам.доллароор үнэлэгдэх хөгжмийн каталог болон 110 орчим сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа юм.