“Blast Open Rotterdam 2026”: The Mongolz баг MOUZ-тай “даагаа нэхнэ”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The Mongolz

Монголын цахим спортын шилдэг төлөөлөл “The Mongolz” багийн дараагийн томоохон сорилт болох “Blast Open Rotterdam 2026” тэмцээн энэ долоо хоногт эхлэх гэж байна. Манай залуус тэмцээний “B” хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний тоглолтоо дэлхийн шилдэг багуудын нэг “MOUZ”-тай хийхээр боллоо.

Хоёр багийн тоглолт энэ сарын 20-ны шөнийн 00:00 цагаас (19-нөөс 20-нд шилжих шөнө) эхлэх бөгөөд ялагч нь BO3 (Best of 3) буюу гурван үеийн тоглолтоор тодорно. Саяхан болж өнгөрсөн “ESL Pro League Season 23” тэмцээний хэсгийн шатанд тэд хоорондоо таарахад “MOUZ” баг илүүрхэж байсан бол, энэ удаад “The Mongolz” даагаа нэхэж, Роттердамын тайзнаа ялалт байгуулах эсэх нь олны анхаарлыг татаж байна.

Тэмцээний ерөнхий мэдээлэл

Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 16 баг уригдан оролцож байгаа бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг 150,000 ам.долларын шагналыг шууд хүртэх юм.

ХэсэгОролцох гол багууд
A хэсэгVitality, NAVI, Team Spirit, FaZe, FURIA, Falcons, PARIVISION, Aurora
B хэсэгThe Mongolz, MOUZ, Team Liquid, Ninjas in Pyjamas, B8, NRG, 9z Team, TYLOO

Тоглолтын тов:

  • Өрсөлдөгч: MOUZ (Европ)
  • Хэзээ: 2026.03.20, 00:00 цагт
  • Шалгуур: BO3 (Хоёр үед түрүүлж ялсан нь хожно)

“The Mongolz” багийн хувьд энэ тэмцээн нь дэлхийн чансаагаа ахиулах, мөн Европын хүчтэй багуудын эсрэг тактикаа сорих том боломж юм. Тэдний тоглолтын арга барил, гэнэтийн дайралтууд “MOUZ”-ын хамгаалалтыг нэвтэлж чадах уу гэдэг нь тун сонирхолтой. Урьдны адил баг 1xBet Монголийн дэмжлэгтэйгээр өрсөлдөнө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй