Тавдугаар сарын бөхийн барилдааны тов: Наадмын сорилго ба Их Эе хурал

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
МҮБХ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос ирэх тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдаануудын нэгдсэн хуваарийг олон нийтэд танилцууллаа. Энэ сард уламжлалт хүндэтгэлийн барилдаануудаас гадна бөхийн холбооны бодлогын томоохон арга хэмжээ болох Их Эе хурал болон Улсын баяр наадмын өмнөх гол сорилго барилдаанууд товлогдсон байна.


5-р сарын барилдааны нэгдсэн хуваарь

  • 5-р сарын 01 (Баасан): Оюутны улсын аварга шалгаруулах жингийн ангиллын барилдаан (10:00 цагт)
  • 5-р сарын 02 (Бямба): “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 03 (Ням): Арслан Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 512 бөхийн том барилдаан (10:00 цагт)
  • 5-р сарын 09 (Бямба): Ховд аймгийн Дөргөн сумын 70 жил, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 10 (Ням): Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 10 (Ням): Сүхбаатар аймагт “Жавхлант шарга” холбооны 30 жилийн ойн нэрэмжит 128 бөхийн барилдаан (11:00 цагт)
  • 5-р сарын 15 (Баасан): МҮБХ-ны аравдугаар Их Эе хуралдаан (10:00 цагт)
  • 5-р сарын 16 (Бямба): Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 17 (Ням): “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 23 (Бямба): Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрсөн улсын цолтнуудын нэрэмжит 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 24 (Ням): Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан (12:00 цагт)
  • 5-р сарын 24 (Ням): Өмнөговь аймагт БНМАУ-ын начин Б.Шоовдорын нэрэмжит 128 бөхийн барилдаан (11:00 цагт)
  • 5-р сарын 30 (Бямба): БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
  • 5-р сарын 31 (Ням): МҮАН-ын 20 жил, Улсын баяр наадмын гол сорилго болох 256 бөхийн барилдаан (13:00 цагт)

Энэ сарын хамгийн онцлох арга хэмжээ бол тавдугаар сарын 15-нд болох МҮБХ-ны Их Эе хурал болон сарын сүүлчийн өдөр зохион байгуулагдах наадмын сорилго барилдаан юм. Наадмын өмнөх өнгө төрхийг тодорхойлох эдгээр барилдаануудад хүчит бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч үзэх төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй