НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
НӨАТ 100%

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдаж, 2026 оны хоёрдугаар сарын 01-28-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан байна. Энэ удаагийн тохиролд нийт 47,173,245 ширхэг баримт оролцжээ.

Тохирлын үр дүнд 8 орон таарсан нэг супер азтан тодорсон нь анхаарал татлаа. Мөн олон мянган иргэн бусад ангиллын шагналд таарчээ.

Тохирлын дэлгэрэнгүй үр дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ – 42,086
  • 4 орон таарсан /40,000-100,000/ – 4326
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ – 437
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ – 40
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/ – 5
  • 8 орон таарсан – 1

Энэ удаагийн сугалааны тохирлын дугаар 71494137 байв. Ийнхүү НӨАТ-ын урамшууллын сугалаа иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, баримт бүртгүүлэх соёлыг дэмжсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй