Дэлхийн шилдэг багуудын цугларалт болох 1.1 сая ам.долларын шагналын сантай “BLAST Open Spring 2026” тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Монголын “The MongolZ” баг тэмцээний хамгийн хүнд хэсэг буюу “Б” хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний тоглолтоо өөрсдийн “хэцүү” өрсөлдөгч болох Европын хүчирхэг “MOUZ” багийн эсрэг хийхээр боллоо.
Тоглолт 2026 оны гуравдугаар сарын 20-ны шөнийн 00:00 цагт эхлэх бөгөөд манай залуусын хувьд сэтгэл зүй болон тактикийн том сорилт болох юм.
Тэмцээний хэсгийн хуваарилалт
Тэмцээний эхний шатанд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна:
- А хэсэг: FURIA, TYLOO, NaVi, B8, NRG, Team Falcons, Vitality, FaZe (Бусад багууд)
- Б хэсэг: The MongolZ, MOUZ, Team Vitality, 9z Team, Team Spirit, Team Liquid, Ninjas in Pyjamas, PARAVISION.
Өрсөлдөгч багуудын түүхэн үзүүлэлт
“The MongolZ” болон “MOUZ” багуудын хоорондын тоглолтын статистикийг харвал манай багт багагүй дарамт ирж байгааг харж болно:
- Нийт тулаан: Хоёр баг өмнө нь нийт 7 удаа таарч тоглосноос “The MongolZ” 1 удаа ялж, 6 удаа хожигджээ.
- Сүүлийн тоглолтууд: “MOUZ” багт сүүлийн 5 тоглолт дараалан хожигдоод буй.
- 2026 оны үзүүлэлт: Энэ он гарснаас хойш хоёр баг хоёр удаа таарахад хоёуланд нь “MOUZ” илүүрхсэн байна.
Хэдийгээр статистик үзүүлэлт манай багийн эсрэг байгаа ч “The MongolZ” сүүлийн үед дэлхийн чансаа дээгүүр багуудыг буулган авч, тоглолтын хэв маягаа улам сайжруулсаар байгаа юм. Энэхүү тоглолт нь тэдний хувьд дараалсан хожигдлоо зогсоож, хэсгээсээ гарах замаа засах шийдвэрлэх тулаан болно. Манай багийг 1xBet дэмжиж байна.