The MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрогт MOUZ-ыг илүүрхэн хожлоо. Энэхүү ялалт нь манай багийн хувьд туйлын ач холбогдолтой юм. Учир нь The MongolZ баг 2024 оны 12-р сараас хойш MOUZ-ыг анх удаа буулган авч буй төдийгүй Азийн баг тэднийг анх удаа “best-of-3” (bo3) цувралд хожиж буй түүхэн үйл явдал болов. Үүнээс өмнө манай залуус таван тоглолт дараалан 0:2-оор ялагдаад байсан бөгөөд хамгийн сүүлийн ялалтаа “Perfect World Shanghai Major” тэмцээний bo1 тоглолтод байгуулж байсан билээ.
maaRaa-гийн “эзгүйд”
Тэмцээний өмнөхөн багийн дасгалжуулагч Б. Эрдэнэдалай (maaRaa) тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон тухай зарласан. Гэвч багийн гишүүд дасгалжуулагчийнхаа орон зайг нөхөхөөр шийдэж, түүний гэрэл зургийг тоглогчдын дундах хоосон сандал дээр наан, хамт байгаа мэтээр уур амьсгал бүрдүүлсэн нь олны анхаарлыг татаж байв.

Эхний газрын зураг болох Nuke-д Монголчууд өрсөлдөгчөө 13:11-ээр ялсан. Харин шийдвэрлэх Inferno-д bLitz-аар ахлуулсан баг дахин илүүрхэж, 13:3-аар тоглолтыг өндөрлүүллээ.
Ингэснээр The MongolZ баг дараагийн шатандаа Vitality-тай плей-оффын эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон бол MOUZ баг B хэсгийн доод хүснэгт рүү унаж, тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай тоглолт хийхээр болов.
BLAST Open Rotterdam 2026 тэмцээн 3-р сарын 18-наас 29-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт 16 баг 1,100,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна. Манай баг 1xBet Mongolia-гийн тууштай дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож байна.