Герман улсын Херренберг хотоос Тюбинген чиглэлд явж байсан хот хоорондын галт тэрэгний машинч “Аалз болон хилэнцэт хорхой” гэсэн бичигтэй хайрцаг олж, Холбооны цагдаагийн газарт мэдэгджээ. Цагдаагийн ажилтнууд Тюбинген хотын төв буудал дээр уг “хөлтэй” ачааг хүлээн авсан байна.
Энэ талаар “BILD” хэвлэл мэдээллээ. Хайрцаг дотор 20 ширхэг Бразилын шувуу идэгч аалз (Avicularia geroldi төрлийн) байсан бөгөөд аалз бүрийг тус тусад нь зориулалтын дагуу савласан байжээ. Цагдаа нарын мэдээлснээр амьтдын биеийн байдал бүгд сайн байсан гэнэ.
Хайрцагт бэхэлсэн тэмдэглэл дунд эзэмшигчийн мэдээлэл болон ховор зүйл амьтныг хамгаалах дүрэм журмыг дагаж мөрдсөнийг баталгаажуулсан бичиг баримт байжээ. Цагдаа нар аалзны эзэн эмэгтэйтэй холбогдож, тэрээр өөрийн ер бусын ачааг буудал дээрээс ирж авсан байна. Харин тэрээр аалзнуудаа яагаад галт тэргэнд мартаж буусан шалтгаан нь тодорхойгүй үлджээ.
