“Дүнжингарав-2026” уралдааны шагналын сан тодорлоо: Түрүү морийг 20 сая төгрөгөөр байлна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дүнжингарав-2026

Монголын морин спорт, уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны тов гарч, бай шагналын хэмжээг албан ёсоор зарлалаа. Ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд болох энэхүү уралдаан нь их нас, соёолон болон сонгомол дунд насны ангилалд багтсан хүлгүүдийн хурд хүчийг сорих юм.

Энэ жилийн уралдааны шагналын сан өндөр тогтоогдсон бөгөөд амжилт үзүүлсэн морьдод олгох урамшууллыг дараах байдлаар хуваарилжээ:

  • Түрүү магнай: 20 сая төгрөг;
  • Аман хүзүү: 10 сая төгрөг;
  • Айргийн гурваас тав: 4-8 сая төгрөг;
  • Зургаагаас аравдугаар байр: 1 сая төгрөг.

Зохион байгуулагчдын зүгээс уяачдын хөдөлмөрийг үнэлэх үүднээс энэ удаа 20-р байр хүртэлх хурдан хүлгүүдийг мөнгөн шагналаар урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан нь энэ жилийн тухайд улсын бүсийн уралдааны ангилалд хамаарахгүйгээр зохион байгуулагдахыг албаныхан онцлон санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй