Джеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд тоглохоос татгалзжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джеки Чан, Крис Такер

“Rush Hour 4” уран сайхны киноны зураг авалт хойшлогдсон талаар World of Reel хэвлэл мэдээллээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, зураг авалт саатах болсон гол шалтгаан нь тус цувралын гол дүрүүд болох Джеки Чан, Крис Такер нарын гонорар буюу тоглуулах хөлс дээр санал зөрсөнтэй холбоотой ажээ.

Сэтгүүлчдийн тэмдэглэснээр, эхний ээлжинд жүжигчдэд домогт дүрээ дахин бүтээсний төлөө тус бүр 8 сая ам.доллар санал болгосон байна. Гэвч 2007 онд гарсан “Оргил цаг 3” кинонд тоглохдоо тэд тус бүр 20 сая ам.долларын хөлс авч байсан тул энэхүү санал нь жүжигчдэд хангалтгүй санагджээ. Puck хэвлэлийн мэдээлснээр, үүнээс үүдэж хавар эхлэхээр төлөвлөж байсан зураг авалтыг есдүгээр сар хүртэл хойшлуулсан байна.

“Paramount Pictures” компани 2025 оны арваннэгдүгээр сард “Оргил цаг 4” киноны төслийг албан ёсоор эхлүүлсэн юм. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1980, 1990-ээд оны инээдмийн тулаант кинонуудад дуртай гэдгээ илэрхийлж, тус студийн тэргүүнд хандан уг франчайзын шинэ ангийг бүтээх хүсэлт тавьж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй