“Америкийн бялуу” киноны од OnlyFans-д бүртгүүлээд эхний долоо хоногтоо 1.2 сая ам.доллар олжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шеннон Елізабет

“Америкийн бялуу” (American Pie) болон “Аймшигт кино” (Scary Movie) бүтээлүүдээрээ алдаршсан Америкийн жүжигчин Шеннон Элизабет OnlyFans платформд бүртгүүлээд ердөө долоо хоногийн дотор нэг сая гаруй ам.долларын орлого олсон талаар Variety мэдээлэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, түүний орлого 1.2 сая ам.долларыг давсан байна. Жүжигчин бүсгүй тус платформд дөрөвдүгээр сарын 16-нд албан ёсоор бүртгүүлжээ. 2000-аад оны эхээр Холливудын гол “секс бэлгэ тэмдэг”-үүдийн нэг байсан Элизабет OnlyFans-д орохынхоо өмнө People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бусад хүмүүс миний карьерын явц болон үр дүнг хянадаг Холливудад ажиллахаас залхсан” хэмээн ярьсан байна.

“Энэ бол миний хувьд өөрчлөлтөд зориулсан шинэ бүлэг. Өмнө нь хэний ч харж байгаагүй илүү халуухан талыгаа харуулж, шүтэн бишрэгчидтэйгээ ойртохыг хүссэн. OnlyFans надад үзэгчидтэйгээ шууд харилцах, өөрийнхөөрөө бүтээл туурвих, чөлөөтэй байх боломжийг олгож байна. Үүнийг би ирээдүй гэж харж байна” хэмээн тэрээр онцолжээ.

Түүний менежер Энди Бахманы хэлснээр, Шеннон шүтэн бишрэгчидтэйгээ харилцахдаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд энэхүү платформ нь түүнийг үзэгчидтэйгээ өмнөхөөсөө илүү шууд бөгөөд утга учиртай холбогдох боломжийг олгож буй хүчирхэг загвар аж. Элизабет ийнхүү Кармен Электра, Миа Халифа, Дреа де Маттео зэрэг алдартнуудын араас тус платформд нэгдэж байна.

Өдгөө Өмнөд Африкт амьдарч буй Элизабет сайн үйлсийн аяндаа анхаарлаа хандуулсан хэвээр байгаа ч өөрийнхөө ертөнцийг үнэнч шүтэн бишрэгчдэдээ нээхэд яг тохирсон цаг үе нь энэ мөн хэмээн үзжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй