2026 оны тавдугаар сарын санхүүгийн зурхай

by Уянга Эрдэнэбилэг
0 comments

Тавдугаар сард санхүүгийн нөхцөл байдал тайван байх ч зарим үед гэнэтийн огцом савлагаанууд ажиглагдана. Энэ сард тохиох хоёр удаагийн тэргэл сар нь өр төлбөр, үүрэг амлалт, нөөц бололцооны хуваарилалт зэрэг далд байсан санхүүгийн үйл явцуудыг ил болгох болно.

5 дугаар сарын 1-ний тэргэл сар нь материалын ертөнцөд болж буй үйл явдалд илүү анхаарал хандуулахыг сануулна. Сарын эхэн үе хуучин төлбөр тооцоогоо дуусгах, төсвөө эргэн харах, хамтын ажиллагааны нөхцөлийг тодорхой болгоход таатай гэж одон орончид зөвлөж байна.

Сарын өрнөл ба чухал өдрүүд:

  • 5 дугаар сарын 3-9: Мөнгөтэй холбоотой шийдвэрүүд илүү нухацтай болох ч бичиг баримт, гэрээ хэлцэл, томоохон гүйлгээний явц удааширч магадгүй. Энэ үеийг мэдээлэл шалгах, алсын төлөвлөгөөгөө засаж залруулахад ашиглаарай.
  • 5 дугаар сарын 4-5: Сэтгэл хөдлөлөөрөө гэнэтийн зарлага гаргах эрсдэлтэй. Гэрээний нөхцөл өөрчлөгдөх эсвэл санхүүгийн зураглалыг өөрчлөх мэдээллүүд ирж магадгүй тул “жижиг үсгээр” бичигдсэн зүйлсийг ч анхааралтай уншаарай.
  • 5 дугаар сарын 12-15: Төлөвлөлт хийх, бичиг баримт бүрдүүлэхэд хамгийн таатай үе. Удааширч байсан төлбөр тооцоо, хариу ирж нөхцөл байдал тодорхой болно.
  • 5 дугаар сарын 16: Шинэ сар гарах энэ үед санхүүгийн томоохон шийдвэр гаргах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Энерги маш хүчтэй, тааварлашгүй байна.
  • 5 дугаар сарын 17-19: Гэнэтийн боломжууд нээгдэнэ. Шинэ орлогын эх үүсвэр, ашигтай хэлцэл хийх магадлалтай ч мөнгө орж ирэх шигээ амархан гарах эрсдэлтэй тул хяналтаа алдаж болохгүй.
  • 5 дугаар сарын 21-22: Мөнгөний урсгал идэвхжих боловч тооцоонд алдаа гаргах, боломжийг хэт өндрөөр үнэлэх аюултай. Үнэтэй худалдан авалт хийх хэрэггүй.
  • 5 дугаар сарын 25-26: Байр сууриа бэхжүүлэх боломж гарч ирэх ч зөрчилдөөн үүсэж магадгүй. Дарамт шахалтан дор шийдвэр гаргахаас зайлсхий.
  • 5 дугаар сарын 31: Сарын хоёр дахь тэргэл сар. Хамгийн гол нь эрүүл ухаанаар хандаж, гэнэтийн хүсэлдээ автахгүй байх нь чухал.

Орднуудын санхүүгийн төлөв:

  • ХОНЬ: Түр зуурын сэтгэл хөдлөлөөр зарлага гаргах эрсдэлтэй. Гэхдээ шинэ хэлцэл хийж орлогоо нэмэх боломж гарна.
  • ҮХЭР: Санхүүгийн шийдвэрүүд илүү үндэслэлтэй болно. Мөнгөний шинэ мөчлөг эхэлж байгаа тул хянуур хандаарай.
  • ИХЭР: Гэнэтийн зардал гарч магадгүй ч үүний зэрэгцээ гэнэтийн орлого эсвэл ашигтай санал ирэх магадлал өндөр.
  • МЭЛХИЙ: Сэтгэл хөдлөл таны санхүүгийн шийдвэрт нөлөөлөх гэнэ. Материаллаг сууриа бэхжүүлэх боломж олдоно.
  • АРСЛАН: Ажлын нөхцөл, орлогод өөрчлөлт орж мэднэ. Мөнгөний урсгал аажмаар сэргэнэ.
  • ОХИН: Төлөвлөөгүй зардал гарч болзошгүй. Гэхдээ урамшуулал авах эсвэл ашигтай санал хүлээж авах боломжтой.
  • ЖИНЛҮҮ: Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил. Илүү ашигтай нөхцөлөөр тохиролцох боломж гарч ирнэ.
  • ХИЛЭНЦ: Орлоготой холбоотой гэнэтийн мэдээ сонсоно. Санхүүгийн сонирхолтой саналууд хүлээж байна.
  • НУМ: Буруу шийдвэр гаргаж, хэтрүүлэн зарцуулах эрсдэлтэй. Гэвч санхүүгийн байдлаа сайжруулах боломжийг олж харна.
  • МАТАР: Санхүүгийн стратегиа эргэн харна. Орлогоо бататгах боломж гарна.
  • ХУВИН: Мөнгөнд хандах хандлага тань өөрчлөгдөнө. Гэнэтийн орлого эсвэл шинэ боломжууд нээгдэнэ.
  • ЗАГАС: Мөнгөний талаар чухал яриа өрнүүлнэ. Дэмжлэг авах эсвэл нэмэлт орлого олох боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй