БНХАУ-ын Чиндао хотноо дөрөвдүгээр сарын 16-наас 19-ний өдрүүдэд Хятадын нохой судлалын холбооноос зохион байгуулсан “Гуо шоу-2026” олон улсын нохойн үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг үүлдрийн ноход цугласан тус нэр хүндтэй арга хэмжээний үеэр Монголын уугуул үүлдэр болох банхар нохой оролцож, үзэгчид болон мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татжээ.
Алдартнуудын сонирхлыг татсан Монгол банхар
Энэхүү үзэсгэлэнд оролцсон банхар нохойн эзэн нь Хятадын алдартай жүжигчин Хо Сыянь бөгөөд тэрбээр өөрийн хайртай тэжээвэр амьтнаа олон улсын тавцанд ийнхүү сойсон байна. Харин үзэсгэлэнгийн тайзан дээр нохойг мэргэжлийн түвшинд хөтлөн үзүүлж, түүний давуу талуудыг таниулах дасгалжуулагчаар Вэнь Синь ажиллажээ.
Тэсвэр хатуужлын илэрхийлэл
Олон улсын стандартын дагуу чанд шалгуураар явагдсан уг тэмцээнд дэлхийн шилдэг үүлдрийн ноход өрсөлдсөнөөс Монгол банхар өөрийн чийрэг бие бялдар, байгалийн өвөрмөц төрх болон тэсвэр хатуужлаараа бусдаас онцгойрч байв. Шүүгчид болон нохой сонирхогчид түүний биеийн зөв хөгжил, сүрлэг байдлыг өндрөөр үнэлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Монголын уугуул үүлдрийн нохойг дэлхийн хэмжээнд сурталчлах, түүний үнэ цэнийг олон улсын нохой судлалын салбарт таниулахад чухал алхам боллоо гэж ажиглагчид үзэж байна.