ӨМӨЗО-ын Альшаа аймагт энэ сарын 01-04-ний өдрүүдэд “Баатарчууд хундагат” нэртэй бөхийн томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан болж, Гиннесийн бүртгэлд тэмдэглүүлэх үйл ажиллагаа болсон байна.
Шалбуур бөхийн төрөлд Улсын арслан Ц.Бямба-Отгон ес даван үзүүрлэжээ. Мөн Улсын арслан Э.Оюунболд их шөвгийн дөрөвт, Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар шөвгийн наймд үлдсэн байна.
Альшаа аймгийн захиргаа, Өвөрмонголын Бөхийн холбооноос Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллүүдийг тус наадамд оролцуулах урилгыг Өвөрмонголын Бөхийн холбооны тэргүүн Галаар дамжуулан өнгөрсөн сард гардуулжээ. Улмаар Монгол Улсыг төлөөлж Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 32 бөх Альшаа аймагт очиж барилдсан юм.
Бай шагналын хэмжээ:
- Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх — ₮100 сая
- Шалбуур бөхийн барилдааны үзүүр бөх — ₮40 сая
- Их шөвөг — ₮20 сая
- Дунд шөвөг — ₮15 сая
- Бага шөвгийн 16 бөх — ₮7,8 сая
- Монгол бөхийн барилдааны түрүү бөх — ₮25 сая
- Монгол бөхийн барилдааны үзүүр бөх — ₮20 сая
- Их шөвгийн бөх — ₮10 сая