Home Спорт “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлжээ

“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Улаанбаатар Марафон 2025”

“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд оролцохоор 5000 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жилийн марафон олон төрлийн ангиллаар зохион байгуулагдаж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилготой.

Хамгийн бага зай болох 1.5 км-ийн ангилалд гэр бүлүүд, тэргэнцэртэй болон хараагүй иргэд оролцох боломжтой бөгөөд нийт 954 хүн бүртгүүлжээ. 5 км-ийн ангилалд 2451 хүн, 10 км-ийн гүйлтэд 794 хүн бүртгүүлсэн байна. Харин хагас марафон (21 км)-д 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллаар 700 хүн бүртгүүлээд байгаа бол бүтэн марафон (42 км)-д 18 ба түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллаар 135 хүн нэрээ өгчээ.

Бүртгэлийн хураамж нь сонгосон зайгаас хамаарч 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол Тусгай олимпийн төрөлд (500 болон 800 метр) гүйх оролцогчдоос хураамж авахгүй.

Зохион байгуулагчид марафонд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо идэвхтэй оролцож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.