Counter-Strike-ын ертөнцийн хамгийн нэр хүндтэй чансаа болох HLTV сайтаас 2026 оны 4-р сарын 20-ны өдөр багуудын шинэчилсэн эрэмбэ дарааллыг танилцууллаа. Энэхүү шинэчлэлээр Монголын “The MongolZ” баг өмнөх долоо хоногийн үзүүлэлтээсээ нэг байр ухарч, дэлхийн шилдэг багуудын наймдугаарт бичигдсэн байна.
Чансаа ийнхүү өөрчлөгдөхөд Spirit болон Falcons багуудын оноо илүүтэй ахисан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм. Одоогийн байдлаар bLitz, Techno, mzinho, 910 болон cobrazera нарын бүрэлдэхүүнтэй тоглож буй манай баг 319 оноотойгоор топ-10 дахь байр сууриа бататгаад байна.

1xBet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож буй тэднийг ирэх тулаануудад чансаагаа эргэн ахиулна гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байгаа юм.
HLTV.org-ийн оноог тооцохдоо багуудын сүүлийн 12 сарын амжилтыг үндэслэдэг бөгөөд долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээллээ шинэчилдэг. Багуудын авах боломжтой дээд оноо 1000 байдаг бөгөөд оноо өгөхдөө дараах үндсэн гурван үзүүлэлтийг голчилдог байна:
- Одоогийн хэлбэр (Current Form): Сүүлийн 2 сарын хугацаанд хийсэн тоглолтуудын үр дүн.
- LAN амжилтууд (LAN Achievements): Сүүлийн нэг жилийн хугацаанд офлайн (LAN) тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт.
- Тэмцээний оноо (Events): Сүүлийн 3 сарын хугацаанд зохион байгуулагдсан тэмцээнүүдээс авсан оноо.
Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь хуримтлуулсан оноо хасагдах үндэслэл болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. 2026 оны 4-р сарын 20-ны байдлаарх дэлхийн чансааг Vitality (1000 оноо), Natus Vincere (524 оноо), FURIA (481 оноо), Falcons (409 оноо), Spirit (400 оноо) нар тэргүүлж байна. Тэдний араас Aurora (395 оноо), PARIVISION (366 оноо), The MongolZ (319 оноо), Astralis (255 оноо), FUT (252 оноо), MOUZ (232 оноо), G2 (192 оноо), 3DMAX (149 оноо), B8 (113 оноо) болон Legacy (110 оноо) багууд эхний 15-д багтжээ.