Замын-Үүдийн гаалийн гурван байцаагчийг авлигын хэргээр саатууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
монголын гааль

Замын-Үүд дэх Гаалийн газарт Авлигатай тэмцэх газраас (АТГ) явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий гурван албан тушаалтныг сэжигтнээр баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тус газарт нэгжлэг, шалгалтын ажиллагаа эхэлсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан бол ийнхүү тодорхой албан тушаалтнуудыг саатуулан, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа тус салбарын байцаагч нарт холбогдуулан эрүүгийн гурван хэргийг үүсгэн шалгаж байгаа юм. Ажиллагааны цар хүрээний талаарх зарим тоон баримтуудыг дурдвал:

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй улсын байцаагчийг шалгалтад хамруулсан.
  • Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүнийг хамруулан нэгжлэг хийсэн.
  • Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан гурван сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байна.

Хууль сахиулагчдын зүгээс нэр бүхий албан тушаалтнуудыг бүлэглэн их хэмжээний хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул АТГ-ын мөрдөгчид Дорноговь аймгийн Сайншанд сум болон Замын-Үүд дэх Гаалийн газарт хоёр дахь өдрөө ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй