“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд найман тамирчин бүртгүүлээд байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Улаанбаатар Марафон 2025”

Олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болох “Улаанбаатар марафон-2026” гүйлтийн тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар албаны төлөөллүүд өнөөдөр нэгдсэн мэдээлэл өглөө. Жил ирэх тусам оролцогчдын цар хүрээ нь өргөжиж буй тус марафонд одоогоор 11 мянга гаруй иргэн бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа 2026.05.01 хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ жилийн гүйлт 42км, 195, 21км, 095м, 10км, 500м, 1500м, 800м гэсэн долоон төрлөөр зохион байгуулагдана. Тэмцээнд оролцохоор гадаад улс орнуудаас дараах тамирчид бүртгэлээ баталгаажуулаад байна:

  • Кени улсаас хоёр эрэгтэй;
  • Япон улсаас хоёр эрэгтэй;
  • Англи улсаас нэг эрэгтэй;
  • ОХУ-аас нэг эмэгтэй;
  • БНХАУ-аас нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцохоор болжээ.

Тэмцээний замыг олон улсын түвшинд албан ёсоор бүртгэсэн бөгөөд маршрутын хувьд Их сургуулийн гудамжнаас гараад зүүн эргэж, Энхтайваны өргөн чөлөөгөөр дамжин Зүүн дөрвөн замаар уруудаж гүйхээр төлөвлөгдсөн. Үргэлжлүүлэн Нарантуул захын урдуур гүйж, Дүнжингарав хүрээд Имарт худалдааны төвийн уулзвараар эргэж, Олимпийн гүүрээр даван барианд орохоор батлагдсан байна.

Авто замын хязгаарлалтын талаар ННТ-ийн газрын мэргэжилтэн А.Оюумаа “Нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух замууд бүгд хаагдах учир Их тойруу чиглэлээр хөдөлгөөнд оролцох шаардлагатай болно. Мөн авто замыг өглөөний 06:00 цагаас 18:00 цаг хүртэл хаана” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр иргэдийг тэмцээний өдөр зам хаах хугацааг тооцон хөдөлгөөнөө зохицуулахыг сануулсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй